
“Coca-Cola” компани үр ашиггүй зардал гаргахаас татгалзах хөтөлбөрийн хүрээнд Испани дахь салбарын 750 ажилтнаа халжээ. Энэ хөтөлбөрөөр Мадрид, Аликанте, Астурия хотуудад үйл ажиллагаа явуулж буй 11 салбарын 1,250 ажилтныг халж, хоёрыг нь хаах юм байна. Тус компанийн удирдлагууд гэнэт ажлаас халагдсан 750 ажилтныхаа 500-г нь өөр салбаруудад хуваарилах боломжтой эсэхийг судлах болно гэжээ. Тэд давхардсан ажлын байраа цөөлж, үр ашигтай ажиллах зорилго тавьж байгаа гэнэ. Гэвч 4,7 сая ажилгүй иргэдийнхээ тоогоор Европтоо тэргүүлж буй Испани улсад дээрх шийдвэр хүнд тусч магадгүй. Испанийн эдийн засаг 2013 оны сүүлийн хоёр улиралд сэргэсэн боловч ажилгүйдлийн нөлөөгөөр хямрах хандлагатай гэж шинжээчид онцолж байна.