
Давосын эдийн засгийн чуулганд оролцож буй төлөөлөгчид дэлхий нийт хямралыг амжилттай давж, өсөлтийн үедээ явж байгаа гэж үзжээ. Дэлхийн эдийн засаг өсөх төлөв ажиглагдаж байна хэмээн жүжигчин, Water.org-г үүсгэн байгуулагчдын нэг Мате Демон хэлсэн байна. Тэрээр ядуу буурай орнуудад аюулгүй ус түгээх санаачлагыг гаргаснаар Давосын чуулганы өмнө шагнал хүртсэн юм. Давосын чуулганд оролцогчдын 44 хувийг бизнесийн салбарын манлайлагчид эзэлж, өмнөх жилүүдийнхээс 18 хувиар өссөн байна. ”Johns Hopkins”-н гадаад бодлогын шинжээч Жон Липски “Дэлхийн санхүүгийн систем амжилттай хөгжиж чадахгүй байгаа, ялангуяа Евро бүсийн банк, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй байгаа” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Гэхдээ Их Британи, Герман, Японы эдийн засаг өсөлтөө хэвээр хадгалах төлөвтэй байгаа бол Бразильд үнийн хөөсрөл бий болсоныг шүүмжилсэн байна. Гадаадаас авсан зээл тусламжийн гайгаар зарим улс орны эдийн засаг эмзэг байгааг чуулганд оролцогчид онцоллоо. Үүнээс гадна Давосын чуулганы санаа зовоосон асуудлын нэг бол яах аргагүй ажилгүйдэл болж байна. Дэлхий дээрх ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оныхоос 5 саяар нэмэгдэж, 200 саяд хүрсэн гэсэн судалгаа бий.