
Украины ерөнхийлөгч Виктор Янукович эх орондоо үүсээд буй улс төрийн хурцадмал байдлыг энх тайванч замаар зогсоохын тулд онц байдал зарлахаар төлөвлөж байна. Тэрээр өчигдөр босогчдын тэргүүлэгчидтэй уулзаж, зөрчлийг тайван замаар шийдэхэд хожимдоогүй байгааг сануулжээ. Янукович босогчдын талтай гэрээ байгуулж, сөргөлдөөнийг зогсоох саналтай байгаагаа өөрийн албан ёсны сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Өчигдөр хоёр тэмцэгч буудуулж амиа алдсан нь цус урсгасан хүчирхийллийг зогсоох цаг ирсэнийг харуулсан юм. Тийм ч учраас ерөнхийлөгч хүч ашиглан цус урсгах явдлыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн бухимдаж байгаа ажээ. Дөрөв дэх өдрөө үргэлжилж цагдаа нар болон босогчдын хоорондох мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн шархадсан юм. Украинд өнгөрсөн оны 11-р сарын 21-нээс эхлэн Европын холбоонд элсэлгүй, Оросоо хараат болохыг эсэргүүцсэн тэмцэл өрнөж байна.
Сэтгэгдэл (1)