
Кондукторуудын тайлбарлаж буйгаар байгууллагын захиргаанаас нь нэмэх тушаалыг өгсөн гэнэ. Харин нийслэлийн Тээврийн газар Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо мэдээлэл хийснээр нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаа. Учир нь Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь үнэ нэмэх эсэхээ нийтийн тээврийн газартай зөвлөлдөж байж шийддэг байна. Тийм учраас тус хоёр байгууллага өчигдөр зөвшилцөөд сарын дараагаас 500 төгрөгөөр үйлчилж эхэлнэ гэсэн шийдвэрт хүрсэн юм. Гэвч автобусныхан энэ хүсэлтийг хүлээж авалгүй ийнхүү
үнэ тарифаа нэмээд байна.
Т.Энхэлээ