
Хөвсгөл нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаагаас гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Засаг даргын захирамжаар ирэх хоёрдугаар сарын 5-ныг хүртэл далайгаар зорчихыг хориглосон талаар эх сурвалж мэдээллээ. Энэ жилийн хувьд цаг агаар дулаан байгаа учраас нуурын мөс урьд жилүүдээс нимгэн буюу 25-30 сантеметр хөлдсөн гэнэ.
Д.Дуулим