
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин нар удахгүй эхлэх Сочигийн олимпийн талаар утсаар ярилцсан байна. Өмнө нь Америкийн Конгресс олимпийг аюулгүй явуулах баталгаа гаргаж өгөхийг шаардсан юм. Энэ удаад ч мөн аюулгүй байдалд санаа зовьж буйгаа илэрхийлээд, энэ талаар ярилцжээ. Хэдийгээр энэ нь дипломат харилцаанд байдаг үзэгдэл боловч олон жилийн түүхт зэвсэг хүчинтэй, армийн эх оронг тавласан үйлдэл гэж Оросын ард иргэд хүлээн авсан байна. Түүнчлэн Б.Обама шаардлагатай бол дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэнд Оросууд ихэд дургүйцэж байгаа гэнэ. Сочигийн олимп эхлэхээс өмнө удаа дараа халдлага гарч, сүрдүүлэг газар авч байгаа ч Оросын засаг захиргаа 30 мянга гаруй хамгаалалтын ажилтнаар жуулчдыг хамгаалуулна гэж амласан юм.
Сэтгэгдэл (6)