
Зургаан эмэгтэйг 21 сарын турш гэртээ хорьж, хүчирхийлэн, хоёрынх нь амийг хөнөөсөн 36 настай Ли Хао гэгч этгээдийг цаазаар авсан байна. Түүнийг аллага, хүчирхийлэл үйлдсэн, хууль бусаар хүн хорьсон, биеэ үнэлэлтийг зохион байгуулж, садар бичлэг хийж байсан гэдэг ял оноосон юм. Ли 2011 онд тэдгээр эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлж, түүгээрээ видео бичлэг хийж байжээ. Харин шүүхээс Лигийн шахалтан дор замбараагүй явдалд орооцолдсон хэмээн дээрх дөрвөн эмэгтэйд зөөлөн хандсан гэнэ. Тэдний нэг нь гурван жил шоронд хоригдох ялаар шийтгүүлж, бусад нь батлан даалтад гарчээ.