
www.manaikhoroo.mn цахим хуудас нээгджээ. Энэ цахим хуудас Улаанбаатар хотын гэр хорооллын 87 хороонд “Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх төсөл”-ийн үр дүн аж. Энэхүү хуудаснаас иргэд нийслэлийн гэр хорооллын 87 хорооны нийтийн үйлчилгээ, ундны усны хангамж, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, хог хаягдлын менежмент, цагдаагийн хэсэг зэрэг төрөөс үзүүлж буй нийтийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн бүс, үерт өртөх магадлал бүхий аюултай бүс, гудамжны гэрэлтүүлэг, гэмт хэрэг гарах магадлал өндөртэй цэгүүдийг тэмдэглэн харуулсан мэдээлэл зэрэг хүссэн мэдээ, мэдээллээ авах боломжтой юм.
www.manaikhoroo.mn цахим хуудасны онцлог нь google газрын зургийг хэрэглэгчтэй харилцах интерфэйс хэлбэрээр суулгаж өгсөн нь хэрэглэгч газрын зураглалд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдийг өөрийн сонголтоор олон хэлбэрээр харах боломжтой болжээ. Газрын зураглалыг Улаанбаатар хотын ирэх таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах юм.