
Үүнээс импортын суудлын автомашинтай холбоотой гаалийн хяналт бүрдүүлэлт, татвар орлогын талаарх мэдээллийг та бүхэнд товчхон хүргэж байна.
2013 онд Гаалийн байгууллага нийт 1,6 их наяд төгрөгийн гаалийн болон бусад татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд импортын 44869 суудлын автомашинд гаалийн бүрдүүлэлт хийж 202.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт оруулсан нь нийт орлогын 12,6 % болсон байна.
2013 онд суудлын автомашины импортын гаалийн албан татвар 28,2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 69,7 тэрбум төгрөг, онцгой албан татвар 104,4 тэрбум төгрөг тус тус нийлж, 202,3 тэрбум төгрөгийн нийт орлого бүрджээ.
Дээрхи нэр дурдсан татваруудын эрх зүйн зохицуулалт нь :
1. УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03 өдрийн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” 27-р тогтоолыг үндэслэн 5% импортын татвар.
2. Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дугаар зүйлийг үндэслэн хуульд заасан хувь хэмжээгээр суудлын автомашины онцгой албан татвар.
/2006 оны 06 дугаар сарын 29 өдөр батлагдсан, суудлын автомашины онцгой албан татварын хувь хэмжээг 2011 оны 11 дүгээр сарын 25 өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11-р зүйлийн 1-ийг үндэслэн 10%-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар тус тус ногдуулан, барагдуулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)