
Мөн уг танхимд сургалт явуулахад ашиглагдах бүх техник тоног төхөөрөмжийг суурилуулснаас гадна сургалтын танхимд байрлуулсан компьютерийг дотоод сүлжээ интернетэд холбож өгсөнөөр цахим бүртгэл хөтлөлтийн байдлыг шуурхай зөвлөлгөөн дээр тогтмол мэдээлэх, прокурор туслах ажилтнуудад зохион байгуулж байгаа дотоод сургалтуудад “legalinfo.mn”, “prokuror.mn” сайт руу орж УЕП-ын тушаал, заавар журам, удирдамжийн бичиг баримтууд болон бусад хууль тогтоомжийг ашиглах боломжийг бүрдүүлсэн нь чухал ач холбогдолтой зүйл болж байна.
Цаашид сургалтын танхимыг номын сантай болгох ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/