
Тайландын Засгийн газрын эсрэг “улаан цамцтан” хөдөлгөөний тэргүүлэгч Кванчай Прапайна ерөнхий сайд Инглак Шинаватраг онц байдал зарласны дараа гэрийнхээ гадна буудуулж, шархаджээ. Хөл, гарандаа шарх авсан тэмцэгч одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр Тайландын Удон-Тхани мужид хэдэн мянган иргэд оролцуулсан хөдөлгөөнийг удирдаж явсан юм. Кванчайг буудсан этгээдүүдэд машин дотор сууж явсан бөгөөд нүүрэндээ баг зүүсэн байсныг гэрчүүд мэдүүлжээ. Улс төрийн зорилготой энэ халдлагыг үйлдсэн гэж босогчдын талынхан тодорхойлж байна. Одоо Бангкок хотноо хөл хорио тогтоож, улс төрийн эсэргүүцэл тэмцэл хийхийг хориглон, сэжигтэй хүмүүсийг ял тулгалгүйгээр баривчилж байгаа ажээ.