
Өнөөдөр Киев хотын төв талбайд тэмцэж буй жагсагч буудуулж амиа алджээ. Украины дотоод хэргийн сайд ийм хэрэг гарсаныг батлаад, мөрдөн байцаалтыг яаралтай эхлүүлнэ гэж амласан байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын эрх баригчид жагсаал, цуглааны эсрэг хууль баталсан нь тэмцэгчдийн уур бухимдлыг төрүүлжээ. Тэд цагдаа нарын өөдөөс галт зэвсэг хэрэглэсэн юм. Үүний хариуд цагдаа нар жагсагчдыг зодож, мөргөлдөөн үргэлжилсэн байна. Энэ мөргөлдөөний улмаас 119 цагдаагийн ажилтан шархдаж, 30 гаруй тэмцэгч баривчлагджээ.