Калифорни мужид шоколадтай тахианы махаар үйлчилдэг шинэ ресторан нээгдсэн нь дэлхий даяар ихэд алдаршжээ. ‘ChocoChicken’ гэдэг энэ бүтээгдэхүүнийг Umami Burger сүлжээг үндэслэгч Адам Флейшман санаачилсан байна. Энэ зоогийг тахианы махыг халуун тосонд шарахаас өмнө шоколад түрхэж бэлтгэдэг гэнэ. Ийм чихэрлэг тахиа хүмүүст таалагдаж, ресторан нээнэ гэж Флейшман зүүдлээ ч үгүй явжээ. Энэ бүтээгдэхүүн үйлчлүүлэгчдийн сонирхлыг их татаж байгаа ч хэт чихэрлэг учир эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэх хэсэг ч байгаа юм.



