
Харин тэдэнтэй үйл ажиллагаа нэгтэй "Даяар Монгол" бүлгэмээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж доорх мэдэгдлийг хийв.
Тэд "Хэдэн тэрбумаар нь төрийн мөнгийг идэх, улс эх орноо худалдах, хүн алж хүрээ талсан хүмүүст ийм ял өгсөн тохиолдол үгүй. Ц.Мөнхбаяр яг ямар бодитой хор хөнөөл нийгэмд учруулсан бэ? хүн алав уу? Хүрээ талав уу? Хүмүүсийг луйвардав уу?. Ийм маягаар байх юм бол өнөөгийн төр засаг нэг их өөдлөхгүй нь тодорхой боллоо. Идэж уусан, эх орон газар шороогоо худалдсан хүмүүс ард түмний гарт цаазлуулах цаг ирэх вий дээ. 7 сарын 1-нд төр нь таван иргэнээ буудаж алчихаад хэнд хариуцлага хүлээлгэсэн бэ? Н.Энхбаяр хэдэн жил хоригдсоныг хүмүүс мэднэ. Гэтэл Ц.Мөнхбаяр нарт энэ олон жилийн ялыг өгч болохгүй. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (25)