Хятадын иргэн 63 настай Ни Ёнбин хамраараа автомашины дугуйг хийгээр дүүргэж чадах гайхалтай уушигны багтаамжтай хүн юм. 40 метр урт хоолойгоор дамжуулан ердөө 20 минутын дотор хий шахаж дуусгасан байна. Тэрээр найман жилийн турш бие даан хичээллэж, ийм авъяастай болж чаджээ. Гэвч эмч нар эрүүл мэндээ хамгаалах үүднээс хамраараа амьсгалж байхыг зөвлөсөн гэнэ. Ер бусын чадвартай тэрээр амьсгалын багтаамжаа сайжруулах зорилгоор өдөр бүр дасгал хийдэг байна.





