
Энэхүү үйл ажиллагааг нээж Улсын Ерөнхий Прокурорын орлогч Ц. Бямбацогт хэлсэн үгэндээ Айлчлан ирж байгаа 17-р жарны “Ялгуусан” хэмээгч “Модон морин” жилийн босгон дээр ахмад буурлуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд прокурорын байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, ахмадууддаа эрүүл энх байж урт удаан наслахын ерөөл дэвшүүлэн, гарын бэлэг гардуулан өглөө.
Хүндэтгэлийн арга хэмжээнд прокурорын байгууллагын үе үеийн төлөөлөл болсон 112 ахмад хүрэлцэн ирснээс хамгийн ахмад нь Улаанбаатар хотын прокуророор 14 жил ажиллаж байгаад гавъяаны амралтандаа гарсан Ж.Гомбодорж гуай байсан бөгөөд тэрээр прокурорын байгууллагад 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байсан нь бид бүхний бахархал болж байна.
Д.Ундрах /24tsag.mn/