
Авлигын эсрэг компанит ажлыг зохион байгуулагч, нэрт өмгөөлөгч Сюй Чжиюн олон нийтийн жагсаал зохион байгуулсан хэргээр ял авчээ. Тэрээр Хятадад ил тод байдлыг бий болгохын төлөө тэмцэгч нийгмийн зүтгэлтнүүдийн нэг юм. Ноён Сюйг өмнө нь төрийн албан тушаалтнуудын хөрөнгийг ил тод болгох компанит ажил өрнүүлсөн бүлэглэлийг толгойлсоны төлөө гэрийн хорионд оруулж байжээ. Одоо дээрх үйл ажиллагааг явуулж байсан “Шинэ иргэд” хөдөлгөөний 7 гишүүнийг адил шалтгаанаар хориод байна. Сюй Чжиюн 2009 онд хүүхдийн сүүнд хордож нас барсан нярайн ар гэрийнхнийг өмгөөлж, 2013 онд ардчилал, эрх чөлөөний тэмцэхийг хүмүүст уриалсан видео бичлэг цацаж байв. Түүнд 5 жилийн хорих ял оноож магадгүй болсон талаар BBC агентлагийн Бээжин дахь сурвалжлагч мэдээллээ.