
Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 21-24 өдрүүдэд “Континенталь зочид буудал”-д Нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг чадваржуулах хүүхэд хамгааллын сургалтыг зохион байгуулж байна. Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг хүүхэд хамгааллын үйлчилгээний тулгамдсан зарим асуудлаар тус бүр 16 цагийн сэдэвт сургалтанд хамруулж арга зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлж, яаралтай үйлчилгээнд бэлтгэж чадваржуулах зорилготой юм.
• “Хүүхдийн хөдөлмөрийн мониторинг хийх, хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг шуурхай илрүүлэх үнэлгээний арга зүй”,
• “Шүүхийн журмаар гэр бүл цуцлахад хүүхдийн асран хамгаалалд шинжээчийн дүгнэлт гаргах”
• “Хууль зөрчсөн хүүхдэд ял хойшлуулах санал, дүгнэлт гаргах”, “Хүүхдийн хууль зүйн хорооны үйлчилгээний арга зүй”
дээрх сэдвийн хүрээнд оролцогчид мэдлэг чадвараа дээшлүүлэн сургалтанд хамрагдаж байна.