
Аргентинд гадаад валютаар гүйлгээ хийхийг зогсоохын тулд интернэт худалдаанд хязгаарлалт тавихаар болжээ. Интернэт худалдаа эрхлэгчид гадаад валютаар гүйлгээ хийхийг шаардах нь дотоодын мөнгөний ханшийг 30 хувиар унахад нөлөөлсөн гэдэг тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан байна. Ерөнхийлөгч Кристина Фернандез Amazon, eBay зэрэг интернэт худалдааны сайтууд хэрэглэгчдийн барааг гэрийн хаягаар биш ажил дээр нь аваачиж өгөх зэрэг хэд хэдэн хязгаарлалтуудыг дагаж мөрдөхөөр болсон тухай мэдэгдлээ. Түүгээр ч барахгүй 25 доллараас дээш худалдан авалт хийсэн тохиолдолд бараа тус бүрт 50 хувийн татвар төлөх ажээ. Мөн гадаадын кредит картаар гүйлгээ хийхэд 35 хувийн тариф тооцох гэнэ. Энэ журмыг мөрдсөнөөр 10 жилийн дараа дотоодын мөнгөний ханшийг тогтвортой болгоно гэж үзэж байна.