
Орон нутгийн замд зорчих гэж байгаа бол нэгдүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн автозамын дагуух зарим хэсгээр салхины хурд 16-18 м/сек байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна. Та бүхэн орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос орон нутагт зорчихдоо замын нөхцөл байдалдаа тохируулан хурд хэтрүүлэхгүйгээр, хамгаалах бүсээ зүүж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Д.Ундрах /24tsag.mn/