Монголын хуульчдын холбооны урилгаар АНУ-ын Калифорни мужийн хуульчдын холбооны төлөөлөгчид энэ сарын 25-наас 31-ний өдрүүдэд манай улсад айлчилна. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын Калифорни мужийн хуульчдынхолбооны гүйцэтгэх захирал Жое Данн, тус холбооны гишүүн Ховард Миллер, тус холбооны Мөрдөн шалгагч Томас Лэйтон нарын хуульчид багтаж байна. Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Монголын хуульчдын холбоо болон Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагаатай танилцах юм. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндорж, ЕТГ-ын дарга П.Цагаан нартай уулзахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ энэ сарын 27-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн танхимд Хүндэтгэлийн лекц унших юм. Мөн Монголын хуульчдыг хамруулсан гурван өдрийн сургалтыг ХЗҮХ-ийн Сургалтын танхимд зохион байгуулна.
Д.Ундрах /24tsag.mn/