
Оросын хамгаалалтын албаныхан дараа сард эхлэх Сочигийн өвлийн олимпийн үеэр бөмбөг дэлбэлэхийг завдаж буй гурван амиа золиослогч эмэгтэйг сэжиглэн, мөрдөж эхэллээ. Хэд хоногийн өмнө Сочигийн олимпиор бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн видео, бичлэг цацагдаж, эрх баригчдыг сандаргасан юм. Өчигдөр Associated Press агентлагийн сэтгүүлч 22 настай Рузанза Ибрагимова хэмээх лалын шашинт, бэлэвсэн бүсгүй амиа золиослохоор завдаж буйг анхааруулсан юм. Оросын мөрдөгчид энэ эмэгтэйг мөн Волгоград хотод болсон өмнөх дэлбэрэлтүүдтэй холбоотой гэж сэжиглэж байна. Түүнээс гадна 26, 34 настай хоёр эмэгтэйг террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа гэж үзэн, мөрдөж эхэлжээ.