Гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, оновчтой, хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор тэсрэх бодис, химийн хорт бодис, үйлдвэрийн хорт хий болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын ул мөр, үлдэцийг илрүүлэх чадвартай, 3 горимд ажиллах хүчин чадал бүхий зөөврийн, орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг гаалийн хяналтанд ашиглаж эхэллээ.

Гаалийн байгууллага орчин үеийн техник технологи дээр суурилсан хамгийн сүүлийн үеийн Английн “Smiths Detection” компанийн SABRE-5000 төхөөрөмжийг, зохион байгуулалттай хууль бус худалдаа, контрабандыг илрүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах зорилгоор гаалийн газар, хороодод нэвтрүүллээ.

Уг төхөөрөмж нь маш бага хугаацаанд буюу секундээр хэмжигдэх горимд 40 төрлийн аюултай бодисийг илрүүлж тодорхойлох чадвартай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм.


Д.Ундрах /24tsag.mn/