Үнэн хэрэгтээ, энэ талаар анх сонсоод ийм зүйл байдаг гэдэгт ер итгээгүй юм. Бороо ороход хэний ч оролцоогүйгээр өөр газарт шилждэг гайхамшигтай хад Румын үндэстний Костести тосгонд бий. Түүгээр ч барахгүй, хүчтэй бороо орсоны дараа жижиг хаднууд нь томордог байна. Геологийн энэхүү гайхамшигт үзэгдэл нь чулуунуудыг “амьд” гэсэн таамаглалыг төрүүлдэг байна. Эдгээр чулуунууд 6 сая жилийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтөөс үлдсэн гэнэ. Чухам яагаад ингэж өөрчлөгддөг талаар домог мэт янз бүрийн тайлбар байдаг. Жишээлбэл, чулуун дотор эрдэст бодисын хэмжээ өндөр учраас нормогц тэдгээр нь тархаж, элсэнд даралт өгч, тэлдэг. Ингэснээр чулуу томордог гэсэн таамаглал бий.







