
Энэ нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг шуудангаар хүлээн авч Татварын ерөнхий газар, дүүргүүдийн татварын хэлтэст хүргэж өгөх үйлчилгээ бөгөөд материал хүлээн авах хуулийн хугацаа буюу ирэх хоёр сарын 15 хүртэл үргэлжлэх юм.
Ингэхдээ өөрт хамгийн ойр байрлах шуудангийн салбараас материал өгөхөд хэрэглэгдэх дугтуйг авах ба дугтуйд ямар хөнгөлөлт чөлөөлт эдлэхээс тань хамаарч бүрдүүлэх материалын жагсаалт байгаа аж. Жагсаалтад дурьдагдсан материалуудаа бүрдүүлээд шуудангийн ажилтанд өгнө. Ингэснээр шуудангийн ажилтан таны материалуудыг дурдсан жагсаалтын дагуу бүрэн эсэхийг шалгаж харалдаа нүдийг зөвлөн бөглөж, утасны дугаарыг бичиж материалын хамт дугтуйнд хийж очих ёстой татварын хэлтэсд нь хүргэж өгөх юм.
УБ хотын дотор таны өглөө өгсөн материал үдээс хойш үдээс хойш хүрэх ёстой татварын хэлтэстээ очих бол үдээс хойш өгсөн материал маргааш өглөө нь очино. Харин хөдөө орон нутагт 3-5 хоногийн дотор хүргэж үйлчлэх юм байна. Хүргэлтийн үнэ УБ хотын дотор 3500 төгрөг, хөдөө орон нутагт 5500 төгрөг байх гэнэ.
А.Анар