
Сирийн эрх баригчид 11 мянган улс төрийн хоригдлыг зохион байгуулалттайгаар тамлан зовоож цаазалсаныг нотлох хангалттай баримт байгаа гэж тус улсын дайны гэмт хэргийн прокурорууд мэдэгдлээ. Тэд олон улсын хэвлэлүүдээр шоронд тамлагдаж нас барсан хориглуудын хэдэн мянган зургийг тараасан байна. Харин Сирийн эрх баригчид дээрх мэдээллийг үгүйсгэсэн гэнэ. Баримтад шоронд нас барсан 50 гаруй хүний цогцсыг харуулсан байна. Тэдгээр хүмүүсийг харгис хэрцгийгээр зодож, өлсгөж зовоож байсныг гэрэл зургууд гэрчилнэ. Энэхүү мэдээлэл Сирийн энхийн хэлэлцээр эхлэхээс хэдхэн хоногийн өмнө задарсан нь олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Энэхүү хэлэлцээр нь гурван жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоох хамгийн том дипломат хүчин чармайлт юм. Ийм томоохон үйл явдал болохын өмнө хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд илэрсэн нь хэлэлцээр нааштайгаар шийдэгдэх эсэхэд нөлөөлж болзошгүй.