
Норвегийн нэгэн ахлах сургуулийн багш "The Walking Dead" гэдэг компьютер тоглоом тоглохыг сурагчиддаа зөвлөдөг байна. Зомби болон үхлийн сэдэвтэй энэхүү тоглоом хүүхдүүдэд ёс суртахууны төлөвшил олгоход нөлөөлдөг гэж үзжээ. Аймшгийн сэдэвтэй тоглоомыг бүр ахлах сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулсан гэнэ. Гэхдээ адал явдалт кино шиг тоглоомыг тоглоход хүүхдүүд үхлийн аюултай тулгарч, мухардалд орох үе гардаг байна. Тиймээс хүүхдийг зөрчилтэй тулгарсан үед хэрхэн шийдэхийг зааж сургана гэж үзжээ. Сонирхолтой нь цус урсгасан тэмцэл, хүчирхийллийг харуулдаг тоглоомыг хичээлийн хөтөлбөрт оруулсанд нэг ч эцэг, эх гомдол гаргаагүй байна.