Индонезийн иргэн Абдулла Шоле Мулан нэртэй бартай дотно нөхөрлөдөг. Тэд хамтдаа тоглож, унтаж, ноцолдож бүтэн өдрийг өнгөрүүлдэг байна. Мулан нь 178 килограмм жинтэй, нэг метр өндөртэй. Түүнийг тэжээхийн тулд өдөрт хоёр удаа 6 кг тахиа эсвэл ямааны махаар хооллодог байна. Бар маш аюултай амьтан учраас аюулгүйн үүднээс тороор тусгаарлахыг мэргэжилтнүүд сануулдаг юм. 1800-2009 онд 373 мянган хүн барын дайралтад өртөж амиа алдсан гэсэн судалгаа бий.







