Украйны парламентын гишүүд 2014 оны төсвийн хэлэлцүүлэг өрнүүлэх үеэрээ зодолджээ. Зодооны үеэр гишүүн Владимер Малишевийн нүүр цус болсон байна. Гэхдээ парламентын гишүүд зодоон хийсэн ч гэсэн энэ чуулганаар төсвийн төслөө баталж чадлаа. Төслийн хуулиа батлахдаа ерөнхийлөгч Виктор Януковичийн гарын үсгийг авах ёстой. Украйны парламентын гишүүд өмнө нь орос хэлээр илтгэл тавьсан гишүүнээс болж зодолдож байжээ.







