
Энэ сарын 23-ны өдөр буюу нөгөөдрөөс автобусны тасалбарын үнийг 500 төгрөг болгоно гэж Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ. Ингэх зайлшгүй хэд, хэдэн шаардлага байгаа хэмээн тэд хэлж байна. Харин нийслэлийн Тээврийн газар Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо мэдээлэл хийснээр нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаа. Учир нь Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь үнэ нэмэх эсэхээ нийтийн тээврийн газартай зөвлөлдөж байж шийддэг. Гэтэл Нийслэлийн нийтийн тээврийн газрынхантай зөвлөлдөөгүй байж ингэж дураараа үнэ нэмэхээ зарлаж байгаа нь хууль бус шийдвэр аж. Нөгөө талаас үнээ нэмсэн тохиолдолд буулгах эрх нь нийтийн тээврийн газарт байдаг байна.
Тиймээс талууд зөвшилцөж, ямар үндэслэлээр үнээ нэмж буйгаа тодорхой болгосны дараа асуудал тодорхой болох юм.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Т.Хулан