
Бээжингийн агаарын чанар Америкт нөлөөлж байгаа талаар үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүлийн шинэхэн судалгаанд дурджээ. Агаар дахь сульфат ихсэх нь Хятадын экспортын бүтээгдэхүүнээс 12-24 хувь хамааралтай гэж үзэж байна. Америкийн засаг захиргаанаас сульфатын хэмжээг бууруулахын тулд дорвитой алхам хийсэн ч зарим газруудад өсөх хандлагатай байгаа ажээ. Энэ бохирдол Хятадаас орж ирж байгаа гэнэ. Учир нь Америкийн хэрэглэгчид Хятадад үйлдвэрлэсэн гар утас, телевизор хэрэглэдэг. Тиймээс эдийн засаг өсөхийн цаана хар тугалга, нүүрс зэрэг хорт бодисуудыг экспортын бүтээгдэхүүнээр дамжуулан тээвэрлэж байна. Судлаачид хүхрийн хүчлийн 36 хувь, нитроген оксидын 27 хувь, нүүрсхүчлийн ислийн 22 хувь, хар нүүрсний 17 хувь Хятадын экспортын бүтээгдэхүүнтэй холбоотой болохыг тогтоожээ. Үндсэндээ агаарын бохирдлын 21 хувь Хятадаас хамааралтай гэж дүгнэсэн байна. Хар нүүрс нь багтраа, уушиг, зүрхний хорт хавдар үүсгэх шалтгаан болдог юм. Тиймээс нэгэнт бий болсон хорт бодисыг бороо орсон ч арилгах боломжгүй.