
Өнгөрсөн долоо хоногт Агентлагийн дарга О.Магнай зөрчил гаргасан компанийн захиралууд болон хохирсон иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Энэ үеэр ашиглалтанд хүлээн авч буй орон сууцны барилгын талбайн хэмжээг илүү тооцон иргэдийг хохироосон зарим нэг бүхий компаниуд хохиролоо хэрхэн барагдуулж байгаа тухай мэдээллийг сонсохоос гадна хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа компаниудад өгсөн хугацааны дотор хохиролыг барагдуулахыг дахин сануулж орон сууцны талбайн хэмжээг тооцох “MNS 6058:2009” Монгол Улсын стандартыг баримтлахыг уриаллаа.
Мөн иргэд хэрэглэгчдэд дээрх стандартыг мөрдлөг болгосон барилгын компаниудаас худалдан авалт хийх болон тус газраас боловсруулсан жишиг гэрээний төслийн дагуу байр худалдан авах гэрээг хийхийг зөвлөж байна.




Д.Ундрах /24tsag.mn/