Индонезийн нийслэл Жакартад борооны улирал эхэлж, үер буулаа. Одоогоор үерийн бүсэд амьдарч байсан 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. 10 сая хүн амтай Жакарта хотын үерт автаад буй 50 мянган хүнд туслахаар цэргүүд ажиллаж байгаа ажээ. Зарим дүүрэгт усны түвшин 3 метрт хүрсэний улмаас 7 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн сүмийн болон сургуулийн барилгын орой дээр түр орогнож байна. Энэ долоо хоногт хүчтэй аадар бороо орсон нь цаг агаар муудахад нөлөөлж, гамшгийн улмаас 80 сая долларын хохирол амслаа. Өнгөрсөн онд Жакартад буусан үерийн улмаас 580 сая доллараар хохирч байжээ.



