
Америкчуудын гуравны хоёр нь нийгмийн баялгийн хуваарилалт болон баячуудын орлого олох аргыг шударга бус гэж үздэг байна. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар хүн амын дийлэнх хувь нь орлогын тэгш бус хуваарилалт байгаа гэж дүгнэжээ. Харин цөөн хэсэг нь шударгаар хөдөлмөрлөж чадвал боломж бий гэж хариулсан байна. 2007 онд буюу эдийн засгийн хямралын үед ийм судалгаа явуулахад америкчуудын 70 хувь орлогын эх үүсвэрт сэтгэл хангалуун байдаг гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн 12-р сард ерөнхийлөгч Барак Обама орлогын тэгш бус байдлыг бууруулж, боломжийг нэмэгдүүлэх болно хэмээн ярьж байжээ.