
Тус сайт нь ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байр зарлах, санал ирүүлсэн ажил хайгчдаас сонголт хийх, ажилласан залуучуудыг үнэлж, дүгнэх боломжийг олгох юм. Мөн ажил хайгчид системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй авах, өөрийнхөө мэргэжил, ур чадварт тохирсон ажлын байрыг сонгох, ажил олгогчдод үнэлж, дүгнүүлснээр өөрийн давуу талыг бий болгох зэрэг олон давуу талтай юм байна. Энэхүү системд өнөөдрийн байдлаар ажил хайгчид 5732, ажил олгогч байгууллагууд 326, нээлттэй ажлын байр 350 бүртгэгджээ.
Дээрх сайтыг ашиглалтад оруулсан болон 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2014 онд хэрэгжүүлэх ажлаа олон нийтэд танилцуулах зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан байна. Хурал Монголын Залуучуудын Холбооны төв байранд өнөөдөр 11.00 цагт болно.
Сэтгэгдэл (1)