
Сагсан бөмбөгийн од асан Дэннис Родман Хойд Солонгост айлчилж ирсэнийхээ дараа архинаас гарах эмчилгээнд хамрагдаж магадгүй болжээ. Түүнийг архинаас хамааралтай болсон гэж эмч нар дүгнэсэн учраас эмчилгээнд хамрагдахыг зөвлөсөн байна. Родман 15 жил Хойд Солонгост ял эдэлж байгаа америкийн иргэн Кеннид Бэйн ар гэрээс уучлалт гуйхдаа согтуу байсан гэдгээ хэлж байсан. Тэрээр Кенниди Бэйг өөрийнхөө буруугаас болж ял эдэлж байгаа гэж хэлсэн юм. Родманы ардчилсан Солонгос дахь айлчлалыг хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байгаа бол огт өөр хүмүүсийг танилцуулж, барууны соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулсан гэж өмөөрөөх хүмүүс байгаа ажээ.