
Сүүлийн өдрүүдэд автобусны үнэ нэмэгдэж 500 төгрөг болно гэх яриа иргэдийн дунд болоод хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гараад байгаа. Энэ нь хэзээнээс эхлэн нэмэгдэх, яагаад юунаас болж нэмэгдэж байгаа нь тодорхойгүй асуудал юм. Харин энэ талаар Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Даваасүрэнгээс тодруулахад “Нийслэлийн тээврийн газраас автобусны тасалбарын үнэ нэмэх шийдвэр гаргаагүй. Дээрх ярианы талаар холбогдох байгууллагуудаас ч мэдээлэл гаргаагүй байхад ийм яриа гарсанд гайхаж байна” хэмээсэн юм. Тэгэхээр энэ сарын 23-наас автобусны үнэ нэмэгдэнэ гэсэн яриа худал болохыг албаныхан онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/