
Техник, технологийн дэвшил нь та бидний амьдралыг огцом өөрчилж буй гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр дундаа хувцас, хэрэглэлд технологийн дэвшил нэвтэрч, эрх чөлөөг мэдрүүлэх болсон. Саяхан Golin Harris агентлаг бүх зүйлийг гүйцэтгэж чадах нэгэн сонирхолтой хүрмийг зохион бүтээж эхэлжээ. “Cadbury Joy” нэртэй хүрэм нь гэрэл гаргаж, өөрөө унтрах чадвартай гэнэ. Ингэснээр амьдралыг улам зугаатай болгохоос гадна интернэтэд холбогдож, хүссэн амттанаа захиалахад туслах ажээ.