
Дэлхийн хоёрдугаар дайны үед Англи, Америкийн сайн дурын ажилтнууд эмийн судалгааны ажил хийх явдал их байжээ. Америкийн талаас хэрэгжүүлж байсан нэгэн төслийн ажилтан Европыг хамарсан их өлсгөлөнд бүтэн зургаан сар нэрвэгдэж, тураалд орсон тухайгаа дурссан аж. Өдгөө 95 насыг зооглож яваа ахмад тухайн үед биеийн жингийнхээ 25 хувийг алдсан гэнэ. Тэр бол 1944 онд дэлхий дахиныг өөрчилж, сайн сайхан болгохыг хүссэн 26 настай Маршал Суттон байлаа. “Цайны газар ердөө гурван минут хооллох ёстой” хэмээн Суттон дайны үеийг дурссан байна. Өдөрт хоёр удаа хооллох бөгөөд байцаа, цагаан лууван, хагас аяга сүү хэрэглэдэг байв. Грек, Нидерланд, ЗХУ зэрэг Европын орнуудад мах идэх боломжгүй байсан хэмээн Суттон өгүүлжээ. Долоо хоногт 36 км газар явган алхаж, 1000 калориос бага илчлэг авсанаар зургаан сарын дотор тураалд орсон байна. Тиймээс ч өдөр бүр нэг танилаа өлсгөлөнгөөр нас барахыг хардаг байсан тухай тэрээр ярьсан юм. Гэхдээ өлсгөлөнгийн жилүүдэд хүмүүс бие биедээ их туслаж байсан гэнэ.