
108 зорчигчтой “Улаанбаатар-Москва” чиглэлийн галт тэрэг Новосибирскийн ойролцоо зогсов. 13 вагонтой галт тэрэг техникийн гэмтлээс ийнхүү 4 цаг 15 минут саатсан байна. Төмөр замын тээвэр цагийн горимыг яг таг баримтлах нь осол гаргахгүй байх үндэслэл болдог аж. Тиймээс техникийн нөхцөл шаардлагыг хангаагүй Монгол дахь Улаанбаатар төмөр зам хариуцлага хүлээх ёстой гэж “Риа Новости” мэдээлжээ. Энэ хэрэг явдлын дараа төмөр замын аюулгүй байдалтай холбогдох хууль тогтоомжийг хянах болно гэжээ.
Сэтгэгдэл (3)