
Оюу Толгой уурхайгаас Гашуун Сухайт хүртэлх хатуу хучилттай замын орчимд олон малчин өрх амьдарч байгаа. Малч айлын тэмээн сүргийг зам тээврийн ослоос хамгаалах зорилгоор тэмээнд гэрэл ойлгогч зүүх шинэ туршлага Оюутолгой ХК хэрэгжүүлж эхэлжээ.
Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн ажилтнууд уг ажлыг гүйцэтгэж, нэгдүгээр сарын эхээр Ханбогд сумын малчин Д.Мөнхбаярын тэмээн сүрэгт энэхүү туузыг зүүжээ. Ингэснээр шөнийн цагаар явж байгаа тээврийн хэрэгслийн гэрэлд ойлгогч тууз алсаас дохио болон цацарч, жолооч нар хурдаа тохируулж, аюул осол гаргахгүй байх боломж бүрдсэн гэж үзэж байгаа аж. Энэ санаачлагыг малчид анх санаачилж, Оюу Толгой компани дэмжсэн байна.
Сэтгэгдэл (1)