
Өнөөдөр Шинэ Зеландын нийслэл Веллингтоны зүүн хойд хэсгээс 115 километрийн зайтай бүс нутагт газар хөдөлж, барилга байшин доргисон байна. 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас ноцтой аюул учраагүй болохыг албаны хүмүүс мэдэгджээ. Гэхдээ Экитахуна, Став Акин зэрэг жижиг хотуудад эрчим хүч тасарч, усны эх үүсвэргүй болсон байна. Нутгийн оршин суугчдын байшин барилга ганхаж, доторх тавилгууд нь эвдэрсэн гэнэ. Шинэ Зеланд нь Номхон далайн газар хөдлөлтийн бүс нутгийн баруун өмнөд хэсэгт байрладаг. 2011 онд 6,3 магнитудын газар хөдөлж, 185 хүн нас баран, хэдэн мянган хүн шархдаж байсан юм.