
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 дахь хэсгийн байршлыг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 12/43 тогтоолоор баталсан. Төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Төслийн удирдах хороо эхний шалгуур хангасан 12 компанийг шалгаруулсан юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг эцсийн байдлаар шалгаруулахдаа дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс санал хурааж сонгох бөгөөд өнгөрөгч бямба гарагт 5 хэсгийн 20 блокд төсөл хэрэгжүүлэх компанийг иргэд сонголоо. Санал хураалтад тухайн хэсэгт оршин суух иргэд 36-90 хувийн ирцтэйгээр оролцсон байна. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу иргэдийн 50 хувиас дээш саналыг авсан аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах юм.
Сэтгэгдэл (1)