
Хятадын боловсролын яамны мөрдөн шалгах багийнхан их сургуулийн элсэлтийн шалгалтыг залилаж, хуулбарлахыг оролдсон 26 тохиолдлыг илрүүлжээ. Дээрх зөрчил нийт дөрвөн сургууль дээр илэрсэн гэнэ. Үүнээс шалтгаалаад Харбин дахь шинжлэх ухаан, технологийн сургууль элсэлтээ зогсоосон байна. Их сургуулиудын шалгалтын комисс Бээжин дэх боловсролын яамны тусгай мэргэжилтнүүдтэй хамтран харилцаа, холбооны төхөөрөмж ашиглан хуулбарлагчдыг илрүүлдэг ажээ. Яамны шалгалтын комисст дээрх мэдээллийг хүргүүлсэн учраас 2015 оны магистрын элсэлтийн шалгалтын товыг хойшлуулсан байна.