
Америкчуудын дийлэнх нь мариухан хэмээх хар тамхины хэрэглээг бууруулж, шинэ хуультай болох талаар санаа зовниж байхад ерөнхийлөгч Барак Обама “Мариухан архинаас хор хөнөөл багатай” хэмээн ярьжээ. Учир нь архины хор нөлөө хувь хүмүүсийн амьдралыг өөрчлөх нөлөөтэй гэж үзжээ. Гэтэл хар тамхи хүмүүсийн оюун санаанд нөлөөлж байгааг судалгаагаар нотлоод байгаа юм. Гэхдээ Обама хар тамхи хэрэглэгчдийг шийтгэх зэргээр хуулийг шинэчлэхэд анхаарлаа хандуулах болжээ. Тэрээр өмнө нь Вашингтон, Колорадо мужид марихуаны хэрэглээг хуульчлах явдлыг зогсоох шаардлагагүй гэж мэдэгдэж байв.