Бразиль улсын Рио Де Жанеро хотод орших ертөнцийн долоон гайхамшгийн нэг болох Христийн хөшөө аянганд нэрвэгдлээ. Аянганы улмаас хөшөөний баруун гарын дунд хуруу тасарч унасан аж. Уулын орой дээр байрлах 38 метр өндөр энэхүү байгууламжийн элэгдэж, хуучирсан нүүр гарыг нь засварлахад 2010 онд 4 сая доллар зарцуулж байжээ. Хотын удирдлагууд хөшөөний элэгдсэн хэсгийг тун удахгүй сэргээн засварлах болно гэдгээ мэдэгдсэн байна. Хөшөөний тавцангаас нь Рио-де-Жанейро хот, Атлантын далайн Гуанабарийн булан маш сайхан харагддаг. Уг хөшөөг 1931 онд чулуугаар барьсан түүхтэй гэнэ.






Сэтгэгдэл (1)