
Сар шинэ дөхөж байгаа энэ өдрүүдэд зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийг сандаргаж байгаа. Гэтэл өнөөх хэдэн нийтийн тээврийн жижиг оврын автобус буюу микронууд нь ч цагаан сарын нэмэгдэл гээд үнээ 1000 төгрөг болгож нэмжээ. Ялангуяа "Зүүнсалаа-100 айл-КТМС"-ийн чиглэлийн шугамын явдаг жижиг
оврын автобуснууд өмнө нь 18.00 цагаас хойш 700 төгрөгөөр үйлчилдэг
байсан бол хэд хоногийн өмнөөс 1000 төгрөг болгож, үнээ нэмжээ. Зам зуур Зурагт,
Баянхошуунд буух хүнээс ч мөн адил 1000 төгрөг хураасан нь зорчигчдын
хувьд бухимдахаас аргагүй үйлдэл болжээ. Тэгвэл бид Дамбаас "Нарантуул" чиглэлд явдаг микро автобусны жолоочоос үнээ яагаад нэмсэнийг тодруулахад "Цагаан сарын нэмэгдэл" хэмээн хариулав. Өмнө нь энэ чиглэлд явдаг микро автобуснууд 600 төгрөгөөр явдаг байсан ч өдгөө 1000 болж үнээ өсгөөд байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)