Тайландын нийслэл Бангкок хотын Ялалтын дурсгалын цогцолбор дэлбэрэлтэд өртөж, 28 хүн шархадлаа. Тус улсад Засгийн газрын эсрэг тэмцэл, хөдөлгөөн өрнөж, нийслэл хотын гол төвүүдийг хаагаад байсан юм. Тэгвэл уурлаж, хилэгнэсэн жагсагчид дээрх бөмбөгийг дэлбэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Жагсагчдаас 100-200 метрийн зайтай эхний бөмбөг дэлбэрсэн бол дараагийнх нь гудамжны худалдаачдын дэргэд дэлбэрч, зарж байсан хувцаснууд цусанд будагдсан аж. Бангкок хот нь 12 сая хүн амтай, хамгийн тайван хотуудын нэг боловч сүүлийн долоо хоногт улс төрийн тогтворгүй байдлаас үүдсэн хүчирхийлэл газар авсан юм. Ерөнхий сайд Инглак Шинаватраг огцруулахыг хүссэн босогчид зорилгодоо хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэжээ.







