
Энэ сарын 22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Энэ үеэр салхины хурд ширүүсч түр зуур 16-18 метр хүрнэ. Агаарын хэмийн хувьд Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэмийн хүйтэн байхыг цаг уурчид мэдээлэв.
Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм өдөртөө хоёр хэмийн дулаанаас гурван хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэмийн хүйтэн байна.