
Япон улсын Засгийн газраас манай улсад зориулан 300 сая иен буюу гурван сая орчим ам.долларын үнийн дүн бүхий төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ. Хоёр орны Засгийн газар хооронд солилцох ноот бичигт Монгол улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон улсыг төлөөлж, Япон улсын гадаад хэргийн дэд сайд С.Кихара нар өнгөрсөн пүрэв гаригт Гадаад харилцааны яаманд гарын үсэг зурсан юм.
24tsag.mn